Under Manga Team
|
Contact Us: mangaunder@gmail.com
Made with 🖤 by S4RUL
Нууцлалын бодлого
1. Үүсмэл бүтээл: "Андэр манга орчуулга" багийн нэр дээр орших орчуулга, өгүүллэг зэрэг нь багийн гишүүдийн хөдөлмөр шингэсэн зүйл юм.
1.1. Манга/Новел: Бидний нийтэлж буй Манга, манхва, манхуа зэрэгт эдит, арилгалт, орчуулга, өрөлт, зарим тохиолдолд дахин зурах зэргээр үүсмэл бүтээлийн шинж агуулсан бүтээлүүдийг нийтэлдэг тул үүний хариуд зохих хэмжээний тохирсон хөлсийг авдаг нь та бүхний эрх сунгалтын төлбөр байдаг.
1.2. Өгүүллэг: Бидний нийтэлж буй өгүүллэгүүд нь тухайн бичээчдийн оюун санааны бүтээл байдаг бөгөөд аливаа олон нийтийн танил хүн, газар, улс, бүтээгдэхүүн, уран бүтээл зэргийн нэр, гадаад үзэмж, орчин зэргийг ашигласан нь үүсмэл бүтээлийн шинж агуулсан гэж үзнэ.
2. Манай насны хязгаарлалттай гаргалтыг уншихын тулд насанд хүрсэн байх шаардлагатай. Энэхүү заалтыг зөрчиж уншсан тохиолдолд манайх хариуцлага хүлээхгүй.
3. Зөрчил: Хэрэв та бидний бүтээлийг зохиогчийн эрх болон түүний эрхийн тухай хуулийг зөрчсөн үйлдэл гаргасан гэж үзвэл бидний албан ёсны Facebook хуудсанд хандаж асуудлыг шийдвэрлэх боломжтой. /Зохиогчийн зөвшөөрөл, гарын үсэг, тамга тэмдэгтэй албан ёсны шаардлагатай бичиг баримтууд г.м/
4. Хуулбарлалт: "Андэр манга орчуулга" багийн нэр дээр орших Бидний орчуулга, өгүүллэг зэрэг нь хуулбарласан бүтээл гэж үзвэл та бидний албан ёсны Facebook хуудсанд хандаж, өөрийн учир шалтгаан, тодорхой баримт нотолгоо зэргийг илгээн асуудлыг шийдвэрлэх боломжтой.
5. Вэбсайтын өмч: Вэбсайтын бүх загвар, орж буй мэдээлэл манай орчуулсан, эдитлэсэн бүх зүйлс "Андэр манга орчуулга" багт харьяалагддаг болно. /Бидний орчуулан хүргэж буй бүтээлүүдийн орчуулга бидний өмч тул тухайн бүтээлийн зохиогч биш л бол биднээс устгахыг шаардах эрхгүй/
6. Маргаан: Бидний орчуулга, өгүүллэг зэрэг "Андэр манга орчуулга" багийн нэр дээр орших үүсмэл бүтээл ба өмчтэй холбоотой аливаа маргаан гарсан тохиолдолд талуудтай зөвшилцлийн замаар шийдвэрлэхийг эрмэлзэнэ. Талууд зөвшилцөлд эс хүрвэл Монголын харьяа шүүхийн байгууллага болон түүний маргаан шийдвэрлэх дүрмийн дагуу шийдвэрлүүлнэ.